Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэтгэвэрийн доод хэмжээ 500.000, асаргааны тэтгэмж 288.000 төгрөг болж нэмэгдэхээр болов

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр тэтгэмжийг нэн яаралтай нэмэх чиглэлийг Засгийн газарт өгөөд буй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг цахим хуудастаа  “Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг нэмэх,

Халамжийн тэтгэврийн хэмжээ, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж, шийдэхээр боллоо.

Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус, зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна. Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад үүрэг өгсөн” гэжээ.

2
Зөв, гоёЗөв, гоё
1
ГайхмаарГайхмаар
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.