Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэсийн баяжмалын экспорт сэргэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штбаас нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Эрээн төмөр замын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импортыг шат дараатай сэргээх” тухай нэгдүгээр сарын 26-ны өдөр 90 тоот мэдэгдэл гаргасан.

Уг мэдэгдлийн дагуу тээвэрлэлт эхэлж 26-27-нд шилжих шөнө Эрээн өртөө рүү “Эрдэнэт” УБҮ-ийн 57 вагон зэсийн баяжмал, 64 вагон төмрийн хүдэр гаргаад байна. Түүнчлэн Эрээн авто замын боомтоор чингэлэгтэй нүүрс импортлох болсон талаар Хятадын талаас албан ёсоор мэдэгдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.