Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

44 дүгээр олимпиадын товыг гаргажээ

Дэлхийн шатрын холбооноос энэ жил ОХУ-ын Ханты-Мансийск, Москва хотод шатрын 44 дүгээр олимпиадыг зохион байгуулахаар товлолоо. Энэ удаагийн олимпиадыг цахимаар бус, тамирчдыг цуглуулан, танхимд зохион байгуулахаараа онцлог аж. Гүржийн Батуми хотод 2018 онд 43 дугаар олимпиад болсны дараа дэлхий дахинд цар тахал дэгдсэн. Тиймээс 2019-2021 онд олон улсын шатрын тэмцээнүүдийг цахимаар зохион байгуулж байв. Тэгвэл энэ удаагийн олимпиадыг хоёр хэсэгт хуваах нь. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дэлхийн шатрын олимпиад Ханты-Мансийск хотод ирэх долдугаар сарын 19-26-нд болох тов гарчээ. Тэгвэл удаах хэсгийг нь Москвад долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 8 хүртэл зохион байгуулах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.