Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Долларын саятан Бронни Жэймс

Леброн Жэймс NBA-д 18 жил тоглохдоо өөрөө, хүүхдүүд нь, магадгүй ач, зээ нар нь ч насан туршдаа мөнгөнд санаа зоволгүй амьдрах их орлого олсон. Гэхдээ Леброны хүүхдүүд аавынхаа сүүдэрт байхыг хүсдэггүй бололтой. Түүний том хүү Бронни гэхэд дунд сургуулиа төгсөөгүй хэрнээ олон сая доллар олжээ.

2021 оны аравдугаар сард Бронни 17 нас хүрсэн. Тэрбээр дүү Брайсын хамт Сьерра Каньоны багт тоглодог. Мөн ааваасаа ялгаатай нь NCAA-д тоглохоор эрчимтэй бэлтгэж буй. Ам дамжсан яриагаар бол Дьюк, Охайо стэйт, Теннесси, Техасын их сургуулийн аль нэгийг Бронни сонгох бололтой.

Тэрбээр мэргэжлийн бүү хэл, оюутны сагсан бөмбөгийн лигт тоглож амжаагүй байгаа. Гэсэн ч мэргэжлийн зарим сагсан бөмбөгчөөс илүү орлого олж байгаа гэнэ. Зарим хэвлэл мэдээлэл түүний орлогыг 10 сая доллар гэж тооцож байгаа бөгөөд дэлхийн хамгийн залуу долларын саятан гэж нэрлэж байна.

Бронни ингэхэд хэрхэн саятан болов? Тэрбээр кибер спортын “FaZe Clan” байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд албан ёсны контент үйлдвэрлэгч гэсэн албан тушаалтай аж.

Түүнээс гадна залуу тоглогч инстаграмдаа зургаан сая дагагчтай агаад энэ нь түүнд тодорхой хэмжээний орлого оруулдаг аж. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр NBA-ийн олон одыг ардаа хаяна. Хэрэв Бронни тус лигт тоглодог байсан бол инстаграм дахь дагагчдын тоогоор эхний 15-д багтах юм. Ер нь бол нийгмийн сүлжээ нь түүний орлого олдог гол эх үүсвэр.

Жэймсийн хүү twitch дээр өөрийн сувагтай. Тэрбээр FaZe Bronny нэрээр “Fortnite”, “NBA 2K”, “Call of Duty: War¬zone”-ийн тоглолтыг шууд дамжуулдаг. Гэхдээ Бронни энэ сувгаа тогтмол ашигладаггүй агаад хамгийн сүүлд 2020 оны есдүгээр сард шууд дамжуулалт хийжээ. Гэсэн хэдий ч түүний аккаунт нь 600 мянган дагагчтай. Нэмээд хэлэхэд, TikTok суваг нь 5.4 сая “фэн”-тэй аж. Цаашдаа NCAA, улмаар NBA-д тоглохын цагт эдгээр тоо улам өсөх нь гарцаагүй.

Ер нь бол Жэймсийн гэр бүлийн гишүүний статусыг Бронни амжилттай ашиглаж байгаа юм. Гэхдээ үүн дээр нь түүний өөрийн авьяас, самбаа, сагсан бөмбөг тоглох төрөлхийн ур чадварыг нь нэмэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэрбээр зөвхөн сайн тамирчин төдийгүй аав шигээ хэвлэл мэдээллийн од болох бүрэн боломжтой. Энэ тал дээр аавыгаа давж гарахад хэцүү ч Броннигийн ирээдүй гэрэлтэй байна.

Бэлтгэсэн Э.Манлайбаатар

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.