Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: Иргэн Г.Хажидмаа УИХ-ын гишүүн С.Одонтуяад шаардлага хүргүүлнэ

Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

1 дүгээр сарын 27-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 27 дахь өдөр бөгөөд он дуусахад 338 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 25. Бархасвадь гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2854.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.00, зарах ханш 38.00, юанийн авах ханш 450.50, зарах ханш 451.50, вонийн авах ханш 2.38, зарах ханш 2.39 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.30 цагт МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар хэвлэлийн хурал хийж, 15 иргэнд МҮЭХ-ны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал гардуулна. Утас:99027019 88007709
  2. 11.00 цагт “Шонхор тауэр”-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно.
  3. 13.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа УИХ-ын гишүүн С.Одонтуяад шаардлага хүргүүлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Канадад Гэр бүлийн Бичиг үсгийн өдөр тохиож байна.
  2. 1989 оын энэ өдөр Испанийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Alberto Botнa мэндэлжээ.
  3. 1931 оны энэ өдөр сүмогийн 25 дахь ёкозүна II Нишиноүми Кажиро таалал төгсчээ.
  4. 1996 онд Германд анх удаа Галд амь үрэгдэж нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр болгон зарлажээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.