Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Амарсайхан: Байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил 2024-2027 онд хийгдэж дуусна гэсэн урьдчилсан тооцоо гарсан

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г эцэслэн боловсруулж, хоёр тал албан ёсоор төслийн дараагийн шатны ажлын түвшинд шилжиж байгааг өчигдөр мэдээлсэн. Засгийн газар өнөөдөр ТЭЗҮ эцэслэгдсэнийг хүлээн зөвшөөрч, 2023, 2024 он хүртэлх эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер, техникийн болон ажлын зургийг боловсруулахад цаг алдалгүй эхлүүлж, ажиллахтай холбоотой үүрэг даалгавар өглөө.

Байгалийн хийн хоолойн зураг төсөл 2024 онд хийгдэж, 2024-2027 оны хооронд бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Мөн манай улс байгалийн хийн хоолойг хэрэглээнд тэр бүр хэрэглээнд байдаггүй учраас эхний ээлжид 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах ажлыг судалж байна. Бас шинээр баригдах хот суурин газруудын хэрэглээг хий рүү шилжүүлж агаарын бохирдлыг бууруулахаар тооцоо судалгааг хийж буй” гэв.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.