Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оюутолгой төслөөс бий болох боломжийг Францын хөрөнгө оруулагчдад танилцуулав

Францын ажил олгогч эздийн холбоо буюу аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөнөөс “Монгол, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистантай бизнесийн харилцаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллах боломж” цахим уулзалтыг энэ сарын 25-нд зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү оролцож, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр, Орос, Хятад гэсэн хоёр том зах зээлийн дунд оршидог Монгол оронд францын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгааг онцоллоо. Ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулан экспортод чиглэсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, ач холбогдол, Оюу Толгой төслийн гүний олборлолтын хүрээнд бий болох шинэ боломжуудын талаар танилцуулав.

Элчин сайдын танилцуулгын дараа францын бизнес эрхлэгч, Аж ахуйн нэгжүүдийн холбооны Монгол, Францын бизнес зөвлөлийн тэргүүн асан ноён Кристоф Фонтайн Монгол Улсын хоёр том хөршийн дунд оршидог газар зүйн байршил сайтай, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал, ардчилсан тогтолцоотойг онцлов. Мөн Оюу толгой төсөлд францын CIS групп амжилттай ажиллаж байгаа жишээ нь францын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд бүрэн боломж байгааг харуулж байна гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.