Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүний хөгжлийн “Алтан үе” бол 3 хүртлэх нас

Хүүхэд төрснөөс хойш 3 хүртэлх насандаа ирээдүйд хэн болж өсөх, хөгжих, төлөвших нь тодорхой болдог гэж дэлхий нийт үзэж байна. Тэгвэл амьдралын алтан үеийг нь зөв чиглүүлж, хөгжүүлэхийн тулд “Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих  хөтөлбөр”-ийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас боловсруулжээ.

Монгол Улсын 0-3 хүртэлх насны 231,4 мянган хүүхэдтэй. Гэр бүлийн орчинд болон олон нийтэд түшиглэсэн үйлчилгээгээр тэдний хөгжлийг дэмжихэд энэ хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөр нь 3 хүртэлх настай хүүхдийн бие бялдар, хөдөлгөөн, танин мэдэхүй, хэл яриа, сэтгэл хөдлөл, харилцааг хөгжүүлэхэд чиглэх аж.

Хөтөлбөр боловсруулсантай холбоотойгоор өнөөдөр холбогдох яамд, төрийн байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Энэхүү хэлэлцүүлгээр Бага насны хүүхдийн эрт үеийн хөгжлийн талаарх онол, үзэл баримтлал, дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын туршлагыг хуваалцаж, 3 хүртэлх буюу хүний хөгжлийн “Алтан үе”-ийн хөгжил хамгийн чухал болохыг онцлон ярилцлаа.

0-3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт салбар бүрийн оролцоог хангах нь хамгийн чухал юм. Энэ насны хүүхдэд эрүүл мэнд, хамгаалал, боловсрол гээд цогц үйлчилгээг үзүүлэх ёстой. Өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд дагнасан үйл ажиллагаа явуулсаар ирсэн бол цаашид хамтарч ажиллахаар болж байна.

Хүүхдийн хөгжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч, олон улсын байгууллагын дэмжлэгийг авахын зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, ойлголтыг сайжруулах нь хамгийн чухал юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.