Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Узбекистанд тог тасарсан тул тэмцээнийг нэг хоногоор хойшлуулав

Узбекистаны нийслэл Ташкент хотод боксын U22 боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Гэвч тус улсад цахилгаан тасарсан тул тэмцээн нэг түр хойшлогджээ.

Азийн боксын холбооны удирдлагууд U22 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид Узбекистаны Эрчим хүчний салбарынхантай уулзалт хийсний дараа тэмцээний шинэ хуваарь гаргасан байна. Тус тэмцээнд Монголын 15 боксчин өрсөлдөж буйгаас 12 нь шигшээ хагас шигшээ тулаанд шалгарч үлдээд байгаа юм.

U22 Азийн АШТ-ий шигшээ тулааны шинэ хуваарь:

  • Нэгдүгээр сарын 26-ны өдөр Эрчим хүч сэргээхийн тулд тэмцээн өнжинө.                                                                                             
  • Нэгдүгээр сарын 27-ны 12:00 цагаас Эмэгтэй Хагас шигшээ тулаан                                                                                                                                     

                                     17:00 цагаас Эрэгтэй Хагас шигшээ тулаан                

  • Нэгдүгээр сарын 28-ны өдөр амарна
  • Нэгдүгээр сарын 29-ний 13:00 цагаас Эмэгтэй Шигшээ тулаан

                                       17:00 цагаас Эрэгтэй Шигшээ тулаан

  • ASBC болон U22 зохион байгуулах хорооноос гаргасан байна.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.