Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинийн 2,3 давхцаж, нэг өдөр тохиож буй нь байгалийн үзэгдэл

Шинийн 3 тасарсан, тасраагүй талаар иргэд мэтгэлцэж байна. Тэгвэл энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас тодрууллаа. Тэрбээр “Монгол тооллоор тасраад алга болсон юм биш, харин Шинийн 2-ны өдөртэйгээ 3-н нь давхцсан гэж ойлгож болно. Энэ нь нар, дэлхий, сар, гараг эрхэсийн таталцлын хүчнээс хамаарч гараг эрхэсийн хөдөлгөөн саарч, нэмэгдэж буй байгалийн үзэгдэл юм. Аливааг буруу гэж дүгнэж хэлэхээс урьтаж, дүн шинжилгээ хийж бага ч гэсэн судлах хэрэгтэй болов уу. Жишээ хэлэхэд, 100 метрийн өгсүүр газар явах, 100 метрийн руу газар руу явах цаг хугацаа эсрэг тэсрэг өөр дүн гаргана шүү дээ, түүнтэй адил гэж болох юм” хэмээх хариултыг өглөө.

Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 3-ны өдөр шинийн 2,3 давхцах юм байна. Улмаар хоёрдугаар сарын 4-нд шинийн 4 тохиох нь.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.