Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэтхэгийн хилийн цэрэг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Пакистанаас террористууд нэвтэрч болзошгүй байгаатай холбогдуулан Энэтхэг улс Кашмир дахь хяналтын шугам дагуух хилийн цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн тухай “Asian age” сонин мэдээлэв.

“Өнөөдөр, БНЭУ-ын үндэсний баярын өдөр террорист халдлага үйлдэх зорилгоор Пакистан дахь сургалтын хуарангаас 104-135 босогч Энэтхэгийг зорьсон тухай тагнуулын мэдээлэл ирсэн” гэж Жамму, Кашмирын холбооны нутаг дэвсгэр дэх хилийн цэргийн командлагч Ража Бабу Сингх мэдэгдсэн байна.

1950 оны нэгдүгээр сарын 26-нд Энэтхэгийг бүгд найрамдах улс хэмээн тунхагласан Үндсэн хууль хүчин төгөлдөр болжээ. Түүнээс хойш тус улс жил бүр Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр нийслэл Шинэ Дели хотын төв Ражпат өргөн чөлөөнд цэргийн ёслолын жагсаал болно. Мөн ирэх наймдугаар сард Энэтхэг улс тусгаар тогтнолоо сэргээсний 75 жилийн ойгоо тэмдэглэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.