Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хөхөө” киноны тусгай үзвэртэй

Найруулагч Ж.Жамъянсүрэн дэлгэцийн хоёр дахь бүтээлээ 2018 оноос “Хөхөө” нэртэйгээр туурвисан. Тэрбээр эл бүтээлээ ОХУ-ын нэрт зохиолч Валентин Распутиний “Последний срок” буюу “Сүүлчийн амьсгал” зохиолоос сэдэвлэж, түүнчлэн хөхөө шувууны домогт суурилан бичжээ. Ингэхдээ зохиолч В.Распутиний гэргийгээс албан ёсны зөвшөөрөл авсан аж. 2020 онд “Улаанбаатар” олон улсын кино наадмаас шилдэг найруулагч, бүтээлийн шагнал гардсан “Хөхөө” киног энэ сарын 27-нд “Тэнгис” кинотеатрт ганцхан удаа үзэгчдэд хүргэхээр болжээ. Уг киноны зургийг Ховд аймгийн Үенчийн хавцалд авч, гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Т.Борхүү, А.Цэгмид, жүжигчин Ц.Цэрэнболд, П.Баярмагнай, А.Баярцэцэг, Э.Сансар нар тогложээ. Найруулагч Ж.Жамъянсүрэн “Бүх дүр нэг айлын хүүхдүүд бөгөөд эцэг, эх нэгтэй хэрнээ өнөөгийн амьдралын нөлөөгөөр өөр өөр хүн болдог. Хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэг философи, эх, үрийн хайрын шүтэлцээ, эхнэр, нөхрийн нандин чанарыг харуулна. Жинхэнэ хайр, мөн чанар хаана илэрдэг вэ. Үхэл, амьдралын заагт илэрдэг. Бид хамгийн агуу хайр эхийнх гэж ярьдаг. Тэгвэл түүнээс илүү агуу байж болох ямар хайр байгаа вэ. Тэр бол эхээ хайрлах үрийн хайр. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг боловч “үрийн санаа эхэд” гэж яагаад байж болохгүй юм бэ. Бид төрөлх мөн чанараа бага багаар алдсаар байгааг үзэгчдэд үзүүлэхийг зорьсон. Түүнчлэн нүүдэлчдийн гайхалтай ахуй, соёл, уламжлалыг харуулах болно” гэсэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.