Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Золбоотөгөлдөр үзэсгэлэнгээ дэлгэжээ

Зураач О.Золбоотөгөлдөр “Art of central” үзэсгэлэнгээ “Central tower”-т өчигдөр нээлээ. Уг үзэсгэлэнгээс монгол зургийн уламжлалт техникийг ашиглан, Монголын уламжлалт аж ахуйг харуулсан симболист хэв маягийн уран зургуудыг тольдох боломжтой аж. Сонирхуулахад, зураач О.Золбоотөгөлдөр өмнө нь бие даасан таван үзэсгэлэн дэлгэсэн бөгөөд уран бүтээлийн онцлогоо “Олон төрлийн холимог материал ашиглан туурвидаг. Зориуд хиймэл мэт тод өнгийг сонгож зурдаг. Учир нь тод өнгөний эрчим хүмүүст их нөлөөлдөг. Уран зураг бол миний мэдрэмжээ илэрхийлэх арга хэрэгсэл, жигүүр минь. Сэтгэлээс гарч буй эрчмээ бүтээлээрээ дамжуулан хүний сэтгэлийг долгилуулах нь миний зорилго” хэмээсэн. “Art of cen¬tral” үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.