Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бизнес эрхлэгчдийн 61 хувь нь энэ оныг эергээр төсөөлөв

2021 он аялал жуулчлалын салбарынханд хатуу, төсөөлснөөс нь муу үзүүлэлттэй, уржнангаас ч алдагдалтай жил болсон гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судлаачид хэд хоногийн өмнө мэдээлж байв. Тэрчлэн тус салбар эргэн сэргэж, 2019 оны түвшинд хүрэх хугацаа 2-4 жилээр хойшилж болзошгүй, энэ онд мөн таагүй үр дүн үзүүлж магадгүй талаар анхааруулсан юм. Тэгвэл Дэлхийн худалдааны байгууллага (WTO)- ын шинжээчид үүний эсрэг байр суурьтай байна. Тэд 2022 оныг тэсрэлт, эргэн сэргэлтийн жил болно гэж таамаг дэвшүүлэв. Тус байгууллагын шинжээчид аялал жуулчлалын салбарт бизнес эрхэлдэг 20 мянга гаруй хүнд “2022 он өмнөх жилээс дээр байж чадах уу” гэсэн асуулт тавихад 61 хувь нь эергээр хариулжээ. Тодруулбал, нийт оролцогчдын 41 хувь нь маш сайн, 20 хувь нь сайн, 18 хувь нь ижил, 15 хувь нь муу, зургаан хувь нь маш муу гэж хариулсан байна. Бүс нутгийн ангиллаар авч үзвэл Европ, Ойрхи Дорнод, Америкийн орнуудад бизнес эрхлэгчид илүү эерэг хариулт хэлжээ. Харин маш муу болон муу гэсэн “зөгнөл” Африк, Ази, Номхон далайн бүсэд зонхилсон аж.

Дээрх байгууллагын шинжээчид “Аялал жуулчлалын бизнес эрхлэгч сүүлийн гурван жилд 60 хувиар, ажилтнуудын тоо 68 хувиар буурсан. Аялал жуулчлалын салбарт шалгарч үлдсэн эдгээр бизнес эрхлэгч (судалгаанд хамрагдсан)-д итгэл төрүүлж буй гол зүйл нь хүмүүсийн дасан зохицох хандлага. Аялагчид коронавирустэй зэрэгцэн амьдарч эхэлсэн. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сард дэлхий даяар аялагчдын тоо эрс өссөн. Цаашид ч энэ үзүүлэлт хадгалагдана гэж тэд найдаж байна. Олон улсын эрүүл мэндийн байгууллагынхан коронавирусийн өвчлөл, тархалттай холбоотой эерэг мэдээлэл дуулгаж эхэлсэн нь ч тэдэнд итгэл найдвар төрүүлж буй” гэж онцолжээ. Ташрамд дурдахад, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага аялал жуулчлалын салбарын боловсон хүчний нөөцийн талаарх судалгааг эхлүүлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.