Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд эдлэл идээ ундаа олдоно


Нэгдүгээр сарын 25-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 25 дахь өдөр бөгөөд он дуусахад 340 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 23, Ангараг гараг. Салхины эх одтой шар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич тахиа жилтнээ сөрөг нөлөөтэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд эдлэл идээ ундаа олдоно.
  4. “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2854.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.50, зарах ханш 38.30, юанийн авах ханш 449.00, зарах ханш 450.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.50 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлынх тоон мэдээлэл өгнө.
  2. 13:00 цагт Терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, ашгийн бус байгууллагуудын хамтарсан цахим сургалт болно. Холбоо барих утас: 92363493

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1533 онд Английн хаан VII Хенри нууцаар Анне Болейнтэй гэрлэжээ.
  2. 1554 онд Бразилийн Сан Паулу хот байгуулагдав.
  3. 1575 онд Португалийн нэрт аялагч Паулу Диас де Новайс Африкийн Ангол улсын Луанда хотыг илрүүлжээ.
  4. 1879 онд Болгарын үндэсний банк байгуулагджээ.
  5. 1890 онд Америкийн эмэгтэй аялагч Нелли Блай дэлхийг 72 хоног тойрч, эх нутагтаа иржээ.
  6. 1947 онд Зохион бүтээгч Томас Голдсмит “Катодын туяа бүхий дөрвөлж”-ийг патентжуулснаар, хамгийн анхны “компьютер” тоглоом зохион бүтээгдсэн юм.
  7. 1949 онд Америкийн телевизийн урлагийн хамгийн том шагнал болох “Эмми”-гийн шагнал гардуулах ажиллагаа анх удаагаа зохиогдов.
  8. 1961 онд Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн хэвлэлийн бага хурлыг телевизээр анх удаа шууд дамжуулжээ.
  9. 1996 онд АНУ түүхэндээ хамгийн сүүлчийн удаа ялтанг дүүжилж цаазаар авав. Дүүжлүүлсэн хэрэгтэнг Билли Бейли гэдэг байжээ.
  10. 2005 онд Энэтхэгийн Махараштра хотод байрлах Мандрадеви сүмд мөргөлчид олноороо цугларсны улмаас шахцалдаан үүсч, 258 хүн амиа алджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.