Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын дарга хичээл заав

УИХ-ын дарга Г.Занданшатар “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд болон урлаг, спорт зэрэг салбар бүрийг төлөөлсөн залуучуудад “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр нээлттэй хичээл заалаа. Ерөнхийлөгчийн 2015 онд гаргасан Төрийн ёслолын журам батлах тухай 119 дүгээр зарлигийн 6.1.4-т “Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, хэм хэмжээг хүүхэд, залуучуудад ойлгуулан мэдүүлэх зорилгоор энэ өдөр их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Үндсэн хуулийн тухай нэг цагийн хичээл заана” гэж тусгасан. Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын дарга ийн хичээл заахдаа Үндсэн хуулийн өдрийг баяр тэмдэглэх агуулгаар бус, Үндсэн хуулиа дээдлэн сахих, мэдлэг олгох, ач холбогдлыг нь нийтээрээ мэдэж, сахин мөрдөх нь ямар чухал ач холбогдолтойг ард иргэд, тэр дундаа хүүхэд, залууст таниулах, түгээн дэлгэрүүлэхийг зорьж буйгаа тэмдэглэсэн юм.

Тэрбээр улс орнуудын Үндсэн хуулийн талаарх зарим сонирхолтой баримтыг танилцуулсан. Дэлхийн анхны бичмэл Үндсэн хуулийг АНУ 1787 онд баталсан бөгөөд түүнийг таван минутад багтаан уншиж болох аж. Харин Энэтхэгийн Үндсэн хууль хамгийн дэлгэрэнгүй нь. Үүнд 500 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.