Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ABU robocon-2021”-д дэд байр эзэлсэн багийнхантай уулзав

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ. Энэ уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон ШУТИС, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багийн гишүүдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Хүүхэд, залуусын инженерийн сэтгэлгээ хөгжиж, энэ чиглэлээр суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэн, улмаар ирээдүйн шилдэг инженерүүд төрөн гарна гэдэгт итгэлтэй буйгаа Төрийн тэргүүн хэлсэн юм. 2019 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, МҮОНРТ хамтран “ABU robocon-2019 Mongolia” олон улсын тэмцээнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байв. Ташрамд дурдахад, МҮОНРТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг энэ жилээс Ерөнхийлөгчийн ивээлд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.