Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын тайланг НҮБ-д танилцуулна

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн хооронд Монгол Улсад ажилласан. Тэрбээр ажлын урьдчилсан дүгнэлт, тайлангаа Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөлд саяхан танилцуулсан. Улмаар НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем нь ажлын тайлангаа 2022 оны зургадугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 50 дугаар чуулганд танилцуулахаа мэдэгдлээ. Тэгвэл НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемтай Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайд А.Ариунзаяа онлайн уулзалт хийж урьдчилсан байдлаар гарсан тайлангийн талаар ярилцаж санал бодлоо солилцжээ. Жендерт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон талт арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, хөгжлийн түншлэлийн байгууллагатай хамтран үе шаттай хэрэгжүүлж байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа уулзалтын үеэр танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2016 онд шинэчлэн баталж, 2017 оноос мөрдсөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцон, хүчирхийлэл үйлдэгчидтэй тооцох хариуцлагыг чангатгахын зэрэгцээ зан үйлд нөлөөлөх албадан сургалтаар дамжуулан дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зан үйлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг үзүүлэх, түүнчлэн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах тогтолцоог бий болгох, олон нийтийн хандлага, сэрэмжийг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зэрэг олон чиглэлд ахиц гарч байгааг онцоллоо. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, мөрдөж эхэлснээс хойш хуулийг дагаж гарсан 32 журам, 1 стандарт батлагдан, хэрэгжүүлж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.