Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхэд сууж байсан машин ачсан ачилтын компанийн гэрээг цуцаллаа

2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 4-5 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг зөөж шилжүүлсэн тохиолдол гарсан. Ачилтын компаниас бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр тухайн автомашиныг зөөж шилжүүлсэн хэмээн тайлбарласан байдаг. Гэвч холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу “БИ ИКС ЮУ ТИ” ХХК-ийн гэрээг цуцласан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.