Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЦЕГ-т авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж байна

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт заасан “авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх” чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажил, арга хэмжээг хэрэгжүүлэв. Үүнд:

  • Их, дээд болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр дамжуулан шударга ёсны хандлагыг төлөвшүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Монгол улсын Ерөнхий сайдад;
  •  Дорнод аймгийн албан ёсны цахим хуудсанд хийсэн үнэлгээнд үндэслэн ил тод байдлыг хангах талаар тус аймгийн Засаг даргын Тамгын газарт;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын газарт ажилласан дүнд үндэслэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд;
  • Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн сайдад,
  • Авлигын гэмт хэрэг үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад;  
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад;
  • Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг арилгах, мөрдөгчийн мэдэгдлийн гүйцэтгэлийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газарт зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.