Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Мөнхбаатар: Ачаа барааг Эрээн боомтод очсон дарааллаар нь гаалийн бүрдүүлэлт хийх үүрэг өгсөн

Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар долоо хоногт давтамжтайгаар мэдээлэл өгч буй.. Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар энэ үеэр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Шадар сайдаас бүх албаныханд нэг л үүрэг өгч байгаа. Энэ нь ачаа барааг Эрээн боомтод очсон дарааллаар нь гаалийн бүрдүүлэлт хийх. Аль нэг дарга, сайдынх гэлгүйгээр яг дарааллын дагуу татна шүү гэдэг үүрэг өгсөн” гэлээ.

Харин төмөр замын тээврийн талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга Д.Батмөнх “Өргөн царигаар Эрээн өртөөнөөс чингэлэг болон бусад ачааг татан авах чиглэлээр мөн нарийн царигаар экспортын чиглэлд хятад болон гуравдагч орон руу явуулах чиглэлээр Хөх хотын төмөр замтай харилцан ярилцаад явж байна. Хараахан шийд гараагүй байна” гэв. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.