Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Чинбаяр: Амьсгаадах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг илэрч байна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Омикрон хувилбар дэгдсэнээс хойш буюу он гарсаар халдвар авсан иргэдийн эмнэл зүйн байдлын авч үзэхэд 45 хувь нь хөнгөн, 55 хувь нь хүндэвтэр,10 хувь нь хүнд, 0.7 хувь нь нэн хүнд гэсэн оноштойгоор эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-ийн тухайд хүнд болон хүндрэх эрсдэл өндөртэй, хатгаатай хүмүүсийг хэвтүүлэн эмчилж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-д одоогоор байгаа өвчтөнүүдийн 60 орчим хувь нь эмнэл зүйн хүндэвтэр, 35 хувь нь хүндэвтэр, 10 хувь нь хөнгөн, 2.5 хувь нь нэн хүнд байна.

Омикроны халдвар авсан хөнгөн болон хүндэвтэр оноштой хүнд амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг хамар битүүрэх, хоолой аргаж хөндүүрлэх, хуурай ханиалгах, хөнгөн халуурах шинж тэмдэг илэрч буй.

Харин хүндэрч байгаа хүмүүсийн тухайд амьсгаадах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг давамгай илэрч байна.

Омикроны үед өмнөх хувилбарт халдваруудын нэгэн адил эмчилгээ үзүүлж байгаа. Гэхдээ эрсдэлт бүлгийн хүмүүс Омикроны халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл нь өндөр гэдгийг анхаарч, халдвараас сэргийлэх, халдвар авснаа мэдсэн бол яаралтай эмнэлэгт хандаж эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.

Шинээр илрэх халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд болон нэн хүнд  хүмүүсийн тоо ч бага багаар нэмэгдсээр байгаа.

Биеийн байдал нэн хүнд байгаа хүмүүсийн ихэнх нь өндөр настай, хавсарсан өвчтэй байгаа учраас өндөр настай, хавсарсан хүмүүс халдвар авсан бол заавал эмчийн хяналтад эмчилгээгээ хийлгэх ёстойг хэлье” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.