Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Билэгтсайхан: “Омикрон” хувилбартай зэрэгцэн N3H2 гэдэг вирус дэгдсэн

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

ЭМЯ-наас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан хэлэхдээ “Сүүлийн үед коронавирусийн тохиолдол манай улсад 2-3 мянгад хүрлээ. Өмнө нь  PCR-аар эерэг илрэх хувь 4-5 байсан бол өнөөдрийн /01.21/ байдлаар 25 хувь болж, 5 дахин ихэссэн үзүүлэлт ажиглагдаж байна” гэв.

 Мөн тэрбээр “ХӨСҮТ үндэсний хэмжээний датаг цуглуулж, боловсруулж тандалт судалгааг хийдэг. Үүнээс харахад, нийслэлд болон Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Нийтдээ 5-аас дээш өвчлөл бүхий кластер өнөөдрийн байдлаар 32 бүртгэгдсэн.

Ажлын байр болон гэр бүлээс  халдвар авах тохиолдол өндөр байна. Түүнчлэн сүүлийн тав хоног зорьчсон тэмдэглэлийг үзэхэд, дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээвэр, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байх үедээ 63 хувь нь халдварласан” гэв.  

Түүнчлэн “альфа” болон “дельта хувилбараар таван хүүхэд тутмын нэг буюу ойролцоогоор 19-20 хувь нь өвчилж байсан. “Омикрон” шинэ хувилбарын хувьд энэ тоо яльгүй ихэссэн 21.7 хувьтай байна.

Нийт өвчлөлийг насны бүлгээр нь харьцуулбал, 0-4 насныхан 26.4 хувь, 5-11 насны хүүхэд 46.3 хувийг буюу нийтдээ 73 хувийг эзэлж байна. Энэ 0-11 насны хүүхдүүд маань коронавирусийн вакцинжуулалтад хамрагдаагүй бүлэг байгаа. Тэгэхээр энэ бүлэгт өвчлөл өндөр байгааг харуулж өгч болж байна.

Мөн “Омикрон” хувилбарын дөрөв дэх давалгаатай зэрэгцэн томуу, томуу төст өвчний улирлын дэгдэлтийн үе ирээд буй. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд орсон. Хоёр долоо хоногийн эхнээс эхлээд, томуугийн A хүрээний N3H2 гэдэг вирус тодорхойлогдсон байгаа аж.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.