Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЮНЕСКО-ын Монголын үндэсний комиссын тайлангийн хурал болов

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс /МҮК/-ын 2021 оны тайлангийн хурал цахим хэлбэрээр болов. Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэг хурлыг нээж үг хэлэхдээ боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг үндсэн 5 салбарын хүрээнд 2021 онд комиссоос хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг цохон тэмдэглэж, 2022 оныг Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, бодит үр дүн гаргах чухал жил хэмээн онцлон тэмдэглэв.

ЮНЕСКО-ийн стратеги, бодлогын баримт бичиг шинэчлэгдсэнтэй холбогдуулан “Монгол Улсын Засгийн Газар болон ЮНЕСКО хоорондын Хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-ийг шинэчлэх, хэрэгжүүлэхэд комиссын гишүүдийг идэвхтэй оролцож, нягт хамтран ажиллахыг Сайд Б.Батцэцэг үүрэг болгов.

Тайлангийн хурлын үеэр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан тус комиссын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулсан ба 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөлд комиссын гишүүд саналаа илэрхийлж, эцэслэн батлахаар тогтов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.