Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоригдлуудад өршөөл үзүүлэх нь

БНАСАУ-ын Ардын дээд хурлын Байнгын хорооноос тус улсын удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсний 110, Ким Жөн Ирийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх зарлиг гаргалаа. Тус улсын Засгийн газар болон холбогдох байгууллагууд өршөөлөөр суллагдсан хүмүүсийг амар тайван ажиллаж, амьдрах боломжоор хангах бөгөөд энэ сарын 30-наас уг арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх аж.

Үүнээс өмнө 2020 оны наймдугаар сард Хөдөлмөрийн намын 75 жилийн ойг тохиолдуулан хоригдлуудад өршөөл үзүүлж байжээ. Уг шийдвэр нь БНАСАУ-ын Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагч Ким Жөн Ун дотоодын эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой аж. Мөн ийм шийдвэр гаргасан нь тус улсын ард түмний түүнд үнэнч байх хандлагыг бэхжүүлэх зорилготой хэмээн шинжээчид үзэв. Тус улс удирдагчдынхаа мэндэлсэн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхээ мэдэгджээ.

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.