Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэтгүүлчид хавдрын асуудалд “санаа тавина”

Хавдартай тэмцэх дэлхийн өдөр ирэх сарын 4-нд тохионо. Эл өдрийг угтан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран энэ сарын 26-нд “Хавдаргүй ирээдүй” санал солилцох уулзалт зохион байгуулах юм байна. Манай улсын хүн амын нас баралтын шалтгааны 85.9 хувийг халдварт бус өвчин эзэлж, гурван хүний нэг нь зүрх, судасны тогтолцооны өвчин, дөрвөн хүн тутмын нэг нь хавдар, таван хүний нэг нь гэмтэл хордлого, гаднын шалтгааны улмаас нас барж байна. 2025 он гэхэд хавдрын шинэ тохиолдол 7500 болж нэмэгдэх хандлагатайг мэргэжилтнүүд анхааруулж буй. Хөрс, ус, агаар, хүнсний бохирдлоос шалтгаалан хортой болон хоргүй хавдрын тохиолдол нэмэгдэх аюултай учраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс “Цагаан үзэг” холбооны сэтгүүлчид хавдрын асуудалд анхаарал хандуулан, олон нийтэд мэдээлэл дамжуулж, шийдвэр гаргах түвшний хэмжээнд уулзалт, хэлэлцүүлгийг Хавдартай тэмцэх дэлхийн өдрөөр зохион байгуулах аж. Цаашид уг өдрийн талаар мэдээлээд өнгөрөх бус, өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулах чиглэлд эрүүл мэндийн сэтгүүлчид анхаарахаар төлөвлөжээ. Ташрамд дуулгахад, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоог өнгөрсөн оны аравдугаар сард байгуулсан аж.

Бэлтгэсэн Ч.Туяа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.