Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдааг нээлээ

Чингэлтэй дүүргийн V хороо буюу бидний нэрлэдгээр Ялалтын талбайд Архангай аймгийн малчдын боловсруулсан цагаан идээний үзэсгэлэн худалдааг өчигдөр нээлээ. Энэ сарыг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаанд одоогоор 10-аад сумын малчид, 20 гаруй төрлийн цагаан идээ дэлгэсэн байна. Архангай нь сарлаг ихтэй нутаг бөгөөд сарлагийн сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээрээ алдартай. Тэгвэл дээрх худалдаагаар хөлдөөсөн нэг кг сүүг 5000 төгрөгөөр үнэлсэн бол төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэй ааруул кг нь 18 000-30 000 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн шар болон цагаан тос, айраг, аарц, өрөм, бяслаг, хайлмаг зэргийг Улаанбаатар дахь зах, худалдааны төвүүдийнхээс хямдавтар үнээр санал болгож буй аж. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын эхний долоо хоногийн түрээсийг Архангайгаас УИХ-д сонгогдсон гишүүн төлжээ. Цаашид түрээс төлөх, эсэх нь хараахан тодорхой болоогүй аж.

Бэлтэгсэн С.Дулам

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.