Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бараа, бүтээгдэхүүний үнэ дөрвөн жилд 56 хувиар нэмэгдсэн байна

Иргэдийн өргөн хэрэглэдэг зарим бараа, бүтээгдэхүүний үнэ сүүлийн дөрвөн жилд 56 хувиар нэмэгджээ. МЭК компаниас зарим бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөн талаар нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Тус компанийнхан 2018 оны нэгдүгээр сарын 18-нд “Номин” супермаркетаас худалдан авсан 12 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг жагсаажээ. Тэгвэл яг дөрвөн жилийн дараа буюу энэ сарын 18-нд тэдгээр нэр, төрлийн бүтээгдэхүүнээ дахин “Номин”-гоос худалдан авахад үнэ нь хэрхэн нэмэгдсэнийг харьцуулан судалсан аж. Үүнээс харахад дөрвөн жилийн хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнэ 56 хувиар нэмэгдсэн байв. Үнэ нь тогтвортой байсан бүтээгдэхүүн алга. Харин ч 100 хувь давж цойлсон нь хэд хэд байна. Харамсалтай нь, энэ хугацаанд иргэдийн орлого төдийлөн нэмэгдээгүй. Ялангуяа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ маш тогтвортой байгаа юм. “Ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр энэ судалгааг хийсэн” гэж тус компанийнхан тодотгожээ. Дөрвөн жилийн хугацаанд зарим бүтээгдэхүүний үнэ хэрхэн нэмэгдсэнийг МЭК компаниас гаргасан доорх жагсаалтаас харна уу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.