Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ноцтой осол гарч, дөрвөн хүн гэмтэв

Баянгол дүүргийн XI хороо, Зурагтын замд өчигдөр 10.40 цагт зам, тээврийн ноцтой осол гарч, гурван хүн гэмтжээ. Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, ахмад Б.Энхболдоос тодруулахад “Зурагтын замд, хойноос урагш явсан чиглэлд таван тоннын даацтай “Хьюндэй маяти” маркийн автомашин суудлын хоёр тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан. Ослын улмаас хүний амь эрсдээгүй. Гэхдээ гурван жолооч, нэг зорчигч гэмтсэн тул ГССҮТ-д хүргэсэн. Ослын шалтгааныг тогтоохоор ТЦА-ны Мөрдөн шалгах газрынхан ажиллаж байна” гэв. Нэмж мэдээлэхэд, дунд оврын ачааны автомашинд сайжруулсан түлш ачсан байжээ. Осол гарсан газрын ойролцоо их хэмжээний түлш асгарсан байв.

Бэлтгэсэн Ч.Болор

2
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.