Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зорчиход амаргүй, авхаалж, болгоомж шаардсан явган хүний замууд

Нийслэлийн хаа сайгүй явган хүний сонор сэрэмж, настайчуудын тамир, хүүхдийн анхаарал болгоомжийг шалгадаг, гутал хувцас цаашлаад эрүүл мэндэд халтай бартаат зам их бий. Энэ удаагийн фото сурвалжилга явган хүний стандартын бус замыг онцоллоо.

Баянгол дүүрэг, Модны хоёрын зам дагуу байрладаг “Сансар” худалдааны төвийн урд талын налуу зам дээр өвлийн цагт халтирч унаад гэмтсэн хүн цөөнгүй. 2022.01.05-ны 11.50 цаг

Баянзүрх дүүрэг, XIII хороолол, “Коника” гэрэл зургийн газрын дэргэдэх явган хүний замаар тэргэнцэртэй болон хараа муутай хүн явах боломжгүй. 2022.01.04-ний 12.20 цаг

Хан-Уул дүүрэг, Зайсан, “Тү Лэ Жүр” явган хүний замыг хашиж автомашины зогсоол болгоод удаж байна.Үүнийг тэр хавийн оршин суугчид шүүмжлээд ч хүчирдэггүй “дархлагдсан” газар. 2022.01.04-ний 13.00 цаг

Хан-Уул дүүрэг, Зайсан, “Баясал вэлнэс” төв мөн л явган хүний зам дээр хаалт тавьж автомашины зогсоол болгожээ. 2022.01.04-ний 13.10 цаг

Баянгол дүүрэг, VI бичил хорооллын хойд зам явган зорчигчийн сонор сэрэмжийг шалгадаг газар. 2022.01.06-ны 08.30 цаг

Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны эцсийн автомашины замын хажуу тал ихэнх гэр хорооллын адил явган хүнд зориулсан замгүй. 2022.01.08-ны 13.00 цаг

Баянгол дүүрэг, III хорооллын дунд автомашины замын хажуугийн явган хүний зам хэсэг газар тасарчээ. 2022.01.05-ны 12.20 цаг

Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны эцсийн авто машины замын хажуу тал ихэнх гэр хорооллын адил явган хүнд зориулсан замгүй. 2022.01.08-ны 13.00 цаг

Баянгол дүүрэг, “Таван эрдэнэ” хүнсний захын урд талын зам дээрх төмөр шонг бага насны хүүхэд гүйж яваад мөргөх аюултай. Мөн тэргэнцэртэй хүмүүс явахад хүндрэлтэй. 2022.01.05-ны 12.15 цаг

Баянзүрх дүүрэг, XIII хорооллын автобусны буудлын арын явган хүний зам нь хөгшчүүдийн хөлийн тамирыг шалгадаг газрын нэг. 2022.01.04-ний 12.00 цаг

Баянзүрх дүүрэг, КТМС-ийн хажуугийн “Отог бууз”-ны үүдний зам явган хүнд халтай. 2022.01.05-ны 12.45 цаг

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.