Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв, “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болов. Тухайлбал, сарын 1.3-1.5 хувийн хүүтэй зээл шуурхай олгох гэнэ. Уг хөнгөлөлттэй зээл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн, бараа, бүтээгдэхүүн, ПОС машины орлого, автомашин барьцаалсан зэрэг төрөлтэй аж. Цар тахлын улмаас санхүүгийн эрсдэлд орсон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд энэхүү хамтын ажиллагааг эхлүүлснийг талууд онцоллоо. Цаашид бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор бараа, бүтээгдэхүүнийг нь төрийн худалдан авалтад оруулна гэдгийг Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн хэлэв.

Манай улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 70 орчим хувь буюу 43 236 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж. Тэдгээрт 674 000 гаруй хүн ажилладаг юм байна. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөс өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулсан судалгааг таван удаа хийжээ. Уг салбарынхны 96 хувь нь санхүүгийн эрсдэлтэй тулгарч, үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр хумигдсаныг дээрх судалгааны дүнд тогтоожээ. Мөн 95 хувь нь цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулахад нэмэлт санхүүжилт зайлшгүй хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн аж. Тиймээс дээрх хоёр байгууллага өнгөрсөн оны есдүгээр сард хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр болсон юм.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.