
Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь хүн ардын эрүүл мэнд, дархлааг дэмжих стратегийн хүнс үйлдвэрлэгчийн хувьд хил гаалийн хүндрэлтэй нөхцөлд түүхий эд, сав баглааны нөөцөө зохистой хэмжээнд бүрдүүлэн, үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар ирсэн. Бид тодорхой хугацаанд гадаад зах зээлээс худалдан авдаг түүхий эд, сав баглааны хомсдол, хязгаарлалтад ороод байна. Иймд эрх хэрэглэгч харилцагч та бүхэн үйлдвэрлэгч биднийг ойлгон хүлээн авна гэдэгт найдаж байна гэжээ.
Энэ талаар “Сүү” ХК-аас тодруулахад “Сав баглаа боодол хомстолд орсон учраас нийлүүлэлт 50 хувиар буураад байна. Хэзээ хэвийн байдалдаа шилжихийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Мөн сав баглаа боодлын үнэ нэмэгдсэн тул үнээ нэмэх шалтгаан болсон” хэмээлээ.








1 Сэтгэгдэл