Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Золбоо: Шаардлагатай барилгын материалын жагсаалт гаргаж, УОК-д хүлээлгэн өгнө

“Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн уулзалт-2022” өнөөдөр боллоо.

Уулзалтад Барилга, Хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д.Батзориг болон Тээвэр зуучлалын нэгдсэн холбоо, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл, Барилга.мн, Барилгачин групп гэх зэрэг байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавьж, барилгын материалын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж бйагууллагуудын удирдлагууд оролцон материалын салбарт тулгамдаж буй асуудлуудыг холбоглдох байгууллагуудын төлөөлдүүдтэй ярилцан, цаг үеийн нөхцөл байдал болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрийн талаар хэлэлцлээ.

Барилга, Хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “2021 онд барилгын материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн. Хилийн гацаанаас хомстол үүсэх болсон. Тээврийн үнэ өссөн гээд олон асуудал тулгарсан.

Уулзалтад оролцсон барилгын материал борлуулагч, үйлдвэрлэгчид бараа материалаа худалдаж авч болж байна. Тээврийн компаниар дамжуулж оруулж ирж болж байна. Хамгийн гол нь Эрээн боомтод бараа материал гацаж байгаа нь асуудал үүсгэж байна гэж ярьж байна.

Тиймээс энэ онд төр, хувийн хэвшил хамтарсан ажлын хэсэг байгуулж, 2022 онд нийлүүлэх гэж байгаа бараа материалын нэр төрлийнхөө жагсаалтыг гаргаж, хэдий хэмжээтэй байхаа, мөн хэзээ татан авахаа тодорхой болгох хэрэгтэй байна.

Энэ жагсаалтаа УОК-д хүлээлгэн өгнө. Гэхдээ зөвхөн барилгын материалаас гадна нэн шаардлагатай эм эмнэлэгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн хил гаалиар орж ирж байгаа. Тиймээс энэхүү жагсаалтыг гаргаснаар өмнөхөөсөө арай их хэмжээний барааг оруулж ирэх боломжтой гэж үзэж байна” хэмээлээ.

Мөн тэрбээр орон сууцны үнийн өсөлттэй холбоотойгоор “Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрт 2 их наядыг суулгаж өгсөн. Үүнээс нэг их наядыг нь ипотекийн зээлээр дамжуулж, барилгын салбараа дэмжсэн. Урьд нь жилдээ 350 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргадаг байсан. Харин 2021 онд энэ нь нэг их наяд гаруй төгрөг болж өссөн. Энэ нь барилгын салбараа дэмжсэн хөрөнгө оруулалт болж чадсан” гэв.

Түүнчлэн барилгын салбар бол 100 хувь хувьчлагдсан салбар. Тиймээс байрны үнэ зах зээлээрээ л өсөж байгаа. Ер нь барилгын материалын үнийн өсөлтийг одоогийн орон сууцны үнийн өсөлттэй харьцуулж үзвэл 40 орчим хувийн өсөлт ажиглагдаж байна. Мэдээж хувийн хэвшлүүд үнээ хэт өсгөх юм бол худалдан авагч нар олдохгүй. 15-20 өсчихсөн байгаа нь үнэн. Энэ бол цар тахлын үед тохиолдож байгаа синдром гэж харж байгаа” гэлээ.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.