Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжлийн банкнаас шүүхэд шилжүүлсэн 25 чанаргүй зээлдэгч

Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 25 чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна.

Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан 25 чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээлэл багтсан болно.

Хөгжлийн банкнаас шүүхэд шилжүүлсэн 25 чанаргүй зээлдэгч

1. “Монгол драй милк” ХХК

2. “Монгема” ХХК

3. “Эрэл” ХХК

4. “Инжир” ХХК

5. Чинис хаан’ ХХК

6. “Чингис хаан банк” ХХК

7. “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК,

8. ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл

9. “Монгол эм импекс концерн” ХХК,

10. “Монгол мах экспо” ХХК,

11. “Сонгоулд” ХХК

12. “Зэст-Өндөр” ХХК

13. “Кью Эс Си” ХХК

14. “Енсада истерн” ХХК

15. “Болор шүр” ХХК

16. “Эрд хул” ХХК

17. “Монлаа” ХХК

18. “Ган Хүдэр Орд” ХХК

19. “Дэд бүтэц инженеринг” ХХК

20. “Бэрэн групп” ХХК

21. “Мондулаан трейд” ХХК

22. “Пирамид Орд” ХХК

23. “МБҮ трейд” ХХК

24. “Сэлэнгийн герефорд” ХХК

25. “Сэлэнгийн герефорд” ХХК

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.