Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ачилтын компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлжээ

Хоёр хоногийн өмнө ачилтын компанийнхан хүүхэд сууж байсан машиныг ачсан тохиолдол гарсан. Тодорхой хэлбэл, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 5 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан. Тээврийн цагдаагийн албанаас үүнд шалгалт явуулсан байна. Улмаар тухайн ачигч компанийнхан бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр иргэний автомашиныг зөөж шилжүүлэхдээ холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөнийг тогтоожээ. Тиймээс аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.