Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амны хаалтгүй үзэгчийг хөөв

“Австралийн нээлттэй тэмцээн”-ий үзэгчдийг уух, эсвэл идэхээс бусад тохиолдолд заавал амны хаалт зүүх, 12-оос дээш насны бүх үзэгчийг вакцины бүрэн тундаа хамрагдсан байхыг зохион байгуулагчид шаардаж буй. Тэгвэл нээлтийн өдөр маск зүүсэн болон зүүгээгүй хоёр үзэгчийн хооронд зодоон болсон байна. Түүнчлэн “Род лавен арена”-д болсон А.Зверев, Д.Алтмайерын тоглолтын үеэр маск зүүх журмыг эсэргүүцсэн үзэгчийг зохион байгуулагчид хөөж гаргажээ. Тэрхүү үзэгч “Амны хаалт зүүгээд нэмэргүй” гэж хашхирч байжээ. Үүнээс гадна маск зүүхийг эсэргүүцсэн самбар барьсан байв.

Сонирхолтой нь, сугалаа ёсоор тухайн өдөр Австралиас “хөөгдсөн” дэлхийн номер нэг теннисчин Н.Жокович Сербийн М.Кечмановичтай тоглох байжээ.

Бэлтгэсэн Н.Энх

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.