Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Их хүйтэн болох улирал эхэлнэ

Өнөөдөр гадаа -10 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

Нэгдүгээр сарын 20-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 20 дахь өдөр бөгөөд он дуусахад 345 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 18, Бархасвадь гараг. Их морь одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үхэр, луу, хонь, нохой жилтэн бие энхрийлүүштэй. Их хүйтэн болох улирал 10 цаг 52 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.
  4. Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.00, зарах ханш 38.70, юанийн авах ханш 449.00, зарах ханш 450.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Амрсанаа, болон бусад удирдлагууд “Нийслэлийн АН-дарга, Э.Бат-Үүлийг хорьсон асуудал”, “Утааны асуудал” мөн “Хүүхдийн мөнгө”-ний асуудлаар мэдээлэл хийнэ.
  2. 13.00 цагт Өр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “ Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болон Богд банк хамтран Улаанбаатар хотод үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд болох үйл явдал

09.00Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан334 тоот өрөөнд
10.00“Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Их засаг” танхимд
10.00Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхимд
14.00Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхимд

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1971 оны энэ өдөр сүмогийн 66 дахь ёкозүна Ваканохана Масарү мэндэлжээ.
  2. 1931 оны энэ өдөр “Гели-3 дахь хэт урсагчийг нээсэн АНУ-ын физикч Дэвид Ли мэндэлж байжээ.
  3. 2016 онд Пакистанд “Bacha Khan” их сургуульд дэлбэрэлт болж, 21 хүн амь насаа алдаж, 50 хүн бэртэж гэмтжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.