Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Япон улс хилээ хаасныг эсэргүүцэж, Гадаад харилцааны яамны гадна жагслаа

Цар тахлын улмаас Япон улс хилээ хаагаад буй. Манай улсын 10 000 гаруй иргэн тус улс руу зорчих хэрэгцээ шаардлага байгаа аж. Тиймээс тус иргэдийн төлөөлөл өчигдөр Япон Улсын Элчин сайдын яамны гадна тайван жагсаал хийжээ. Гэвч Элчин сайдын яамны байр тухай улсын өмч тул хүндэтгэлтэй хандахыг хүсэж, цагдаагийн иргэдийг тараажээ. Улмаар иргэд Гадаад харилцааны яамны гадна жагсаж, дипломат харилцааны хүрээнд Япон Улсын Засгийн газарт санал тавьж өгөхийг шаардаж буй аж. Харин гадаад харилцааны яамаас ямар нэг хариу өгөөгүй, албаныхан гарч ирж уулзаагүй байна.

Жагсагчдын нэг Б.Цэрэндулам энэ талаар “Япон руу албан ёсоор гэр бүлээрээ явах визээ авсан. Аравдугаар сарын 19-нд виз гарсан. Бид ч онгоцны тасалбараа захиалсан. Тийм хэдий ч Япон Улс арванхоёрдугаар сарын 2-нд хилээ хаасан. Одоогоор зөвхөн албан ёсоор оршин суух визтэй иргэдийг хилээр оруулж байгаа юм билээ. Ганцхан монголчууд биш, дэлхийн бусад орны иргэд ч “Stop japan’s ban” хөдөлгөөн өрнүүлж хилээ нээхийг шаардаж буй. Дараагийн жагсаалыг нэгдүгээр сарын 20, 28, 31-нд зохион байгуулж, дэлхий нийтээр Япон Улс хилээ хаасныг эсэргүүцнэ” гэлээ.

2
Савж уналааСавж уналаа
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.