Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаадад суугаа монголчуудад хөрөнгийн зах зээлд оролцох үүд нээгдлээ

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэх, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд мэргэжлийн холбоод, дэд бүтцийн байгууллагуудтай байнга хамтран ажилладаг ажээ.

Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад хөрөнгийн зах зээлд хялбар, шуурхай байдлаар оролцох бололцоог бүрдүүлэх, зах зээлд цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварын түвшинг сайжруулах цаашлаад хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжсэн ажлыг эхлүүлж байна.

Тодруулбал, “Хай пэймэнт солюшнс” ХХК, “Стоклаб секьюритиз ҮЦК” ХХК хамтран HiPay аппликейшн ашиглаж гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад онлайнаар цахим мөнгөний болон үнэт цаасны данс нээх, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад ХК-аас ногдол ашгаа авах, цахим мөнгө ашиглаж хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ш.Лхагва,  “Хай пэймэнт солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат, “Стоклаб секьюритиз” ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбат болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар баталсан “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ын хүрээнд Хороо “Мобифинанс  ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах компанийн бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, холбогдох зөвшөөрлийг өгсөн.

Ингэснээр Монпэй аппликейшн /Monpay/ ашиглах замаар компанийн бондыг анхдагч зах зээлд санал болгон худалдаж, шаардлагатай санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлж, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдсанаас хойш анх удаа цахим мөнгөөр дамжуулж үнэт цаас худалдан авсан.

Харин энэ удаад гадаадад байгаа монголчууддаа дотоодын хөрөнгийн зах зээлд хялбар, шуурхай байдлаар оролцох бололцоог бүрдүүлж, зах зээлд цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварын түвшинг сайжруулахаар ажиллаж байгаад талархалтай байна.

Цаашид ч Санхүүгийн зохицуулах хороо  шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэд технологийг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хувийн хэвшлээс хэрэгжүүлж буй санал, санаачлагыг бодлого, зохицуулалтаар дэмжиж, хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.

Санхүүгийн зохицуулах хороо УИХ, Засгийн газраас баталсан бодлогын баримт бичгүүдэд туссан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч санал, санаачлагуудыг байнга дэмжиж ажилладаг бөгөөд энэ удаад технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээнд шинээр нэвтрүүлж буй үйлчилгээтэй холбоотой хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хууль, журам, дүрмийн хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.