Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах талаар Сангийн сайд Б.Жавхлан ингэж хэлэв

Засгийн Газрын ээлжит хуралдааны шийдвэрийг өнөөдөр танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан ахмадуудын тэтгэврийн зөрүүтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрбээр хэлэхдээ “Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудлын нэг. Гэхдээ үүнээс өмнө реформын шинжтэй нийгмийн даатгалын суурь тогтолцооны өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай.

Энэ хүрээнд “Нийгмийн даатгалын багц хууль”-ийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Тус хууль нь процессын хууль бөгөөд реформын шинжтэй олон асуудал хөндөж буй юм.

Харин тэтгэвэр тэтгэмжийн дүн хэмжээг хуулиар зохицуулах боломжгүй. Засгийн Газар тухайн жилийнхээ төсөв төсвийн хэмжээний боломжоос шалтгаалж, хувь хэмжээг тогтоодог.

Цаашид инфляцийн хувь хэмжээтэй уялдуулж, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж,  2019 он хүртлэх жишгийг цаашид үргэлжлүүлэхээр дунд хугацаандаа төлөвлөж байгаа.

Энэ бол мэдээж, төсвийн хэмжээ, бодлого, ирэх онуудад төсвийн орлого мөн төсвийн шинэчлэлүүд гээд төсвийн олон бодлогуудтай уялдуулж шийдвэрлэх асуудал” хэмээлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.