Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгоно

Бээжин-2022 өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасны Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. 

Энэ нь өвлийн олимп, паралимпын наадамд оролцох тамирчдад бэлтгэл сургуулилалтаа чанартай гүйцэтгэж, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөх үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд сэтгэл зүйн болон санхүүгийн бодит дэмжлэг гэж үзэж байгаа аж. 

2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар гурван тамирчин өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх аваад байна. Мөн цаашид эрхийн тоогоо гурваар нэмэгдүүлэх өндөр магадлалтай байгааг холбогдох албан тушаалтнууд мэдээлжээ. 

“Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон тамирчдад нэг удаагийн 10 сая төгрөгийн дэмжлэг олгож байсан. Тиймээс өвлийн олимп, паралимпын эрх авсан тамирчдад урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. 2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.