Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Жавхлан: Орон нутагт 7, нийслэлд ганц ч тендер зарлаагүй нь маш хангалтгүй ажилласны илрэл

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Сангийн яамнаас 2021 оны 12 дугаар сарын 25-нд 2022 оны төсвийг батласан. Түүнээс хойш үндсэндээ 65 дахь хоног болж байна. Энэ хугацаанд “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал авах хууль”-ийн хүрээнд худалдан авах ажиллагаа, тендерийн үйл ажиллагааны талаарх нэгдсэн мэдээллийг Засгийн Газарт танилцууллаа.

Өчигдрийн /01.18/ байдлаар энэ жил батлагдсан 717 төсөл арга хэмжээний нийтдээ 3.1 их наяд өртөг бүхий хөрөнгө оруулалтуудаас дөнгөж 19.5 хувь буюу 140 төсөл арга хэмжээ, тендерийг зарласан байгаа нь маш хангалтгүй байна гэж үзлээ.

Иймээс төсвийн ерөнхийлөн захирагч нар болон тендер зарлан зохион байгуулдаг бүх төсвийн захирагч нарт 3 дугаар сарын 1 гэхэд хариуцсан бүх худалдан авалт, тендерийг зохион байгуулж, эхлүүлэх хугацаатай хатуу үүрэг өглөө.

Үүнээс зарим нэг тоог дурдах юм бол нийт 717 төсөл арга хэмжээнээс бараг 50 хувь нь буюу 342 төсөл арга хэмжээг аймаг нийслэл дүүргийн тамгын газар руу шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэл, дүүргийн тамгын газар эдгээр арга хэмжээг зохион байгуулж, эргэлдүүлэх ёстой.

Гэтэл харамсалтай нь бүх аймгуудаас долоохон аймагт нийтдээ 13-хан тендер одоогийн байдлаар зарласан байгаа нь маш хангалтгүй тоо байна. Нийслэлд ганц ч тендер зарлаж эхлээгүй байна. Тиймээс бүх төсвийг ерөнхийлөн захирагч нарт хугацаатай хатуу үүрэг өглөө.

Энэхүү тендер, хөрөнгө оруулалтын төсвийн бодлого маань эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтаар дамжуулж, аж ахуйн нэгжүүд цалинтай орлоготой байх, өрхийн орлогын хэмжээнд эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, ийм төсвийн бодлого явж байдаг. Тийм учраас энэ жил маш олон зүйл тодорхойгүй сорилтын жил үргэлжилж байна” хэмээлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.