Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Халтар: Тээвэрлэлтийн үнэ өмнөхөөсөө хоёр дахин өндөр байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой хоёр гол асуудлыг хэлэлцсэнийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.

Мэдээллийн эхэнд 2013 онд гарсан Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын тогтоолыг эрчимжүүлэхээр болсныг дуулгав. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1,2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон тогтоол юм. Өнөөдөр үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцуулахыг хэвээр үргэлжлүүлэхээр болсон. Тиймээс “Монголын төмөр зам” ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм. Эдгээрээс гадна 2021 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян  чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ.

Дараа нь Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлах асуудлыг хэлэлцжээ. Өмнөх гүйцэтгэл хангалтгүйн улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс цаашид хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй хэмээн үзлээ. Тендерийг ойрын хугацаанд зарлана. Дарханы замын тухайд Монгол Улсын Ерөнхий сайд 2023 он гэхэд дуусгахыг үүрэгдсэн ба энэ оны гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ.

Мөн ачаа, барааг хэзээ татаж дуусах вэ, тээврийн үнэ өндөр байна. Үүнд зохицуулалт хийх боломжтой юу гэсэн асуултад “Цагаан сараас өмнө ачаа бараг бараагаа татаж дуусах байх. 900 орчим чингэлэг Эрээнд саатаад байсан. Өнөөдрийн байдлаар 495 чингэлгийг Монгол руу татаад байна. Дундын бүсээс богинын тээвэр хийж өдөр 60 орчим чингэлэг авчирч буй. Энэ эрчээрээ явбал нэгдүгээр сарын сүүлчээр бүх тэнхлэгийг татна. Тээвэрлэлтийн үнэ өмнөхөөсөө хоёр дахин өндөр байгаатай санал нийлэхгүй байна. Бид хилийн цэрэг, зэвсэгт хүчний жанжин штабын жолооч нарын тусламжтайгаар ачаа барааг нэг үнээр ачиж, зохион байгуулалттайгаар авчирч буй. Нэг чингэлэг ачааны үнэ 2.5-3 сая төгрөг байгаа гэх мэдээллийг өгсөн. Жолооч, эмч нарын байр хоолны мөнгө нийт урсгал зардлыг тооцсон тариф 500 мянган төгрөг байгаа” гэх хариулт өглөө

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.