Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Замын-Үүд, Эрээн боомтод хуримтлагдаад байсан чингэлгүүдийг удахгүй татан авч дуусна

Засгийн газрын ээлжит  хуралдааны шийдвэрийг Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

Зам-Үүд, Эрээн боомтын үйл ажиллагаатай холбоотойгоор Шадар сайдын мэдээллийг сонссон. Замын-Үүд автобоомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалын хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд онцгой дэглэм тогтоогоод байгаа билээ.

Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан 985 чингэлэг байснаас энэ сарын 11-нээс чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхэлж, 8 хоногийн хугацаанд 433 чингэлэгийг татан аваад байна.

Эхний өдрүүдэд 24 чингэлэг татан авч байсан бол энэ тоо өдөрт 60-65 чингэлэг болж нэмэгдсэн. Үүнээс үзвэл, ирэх 8-9 хоногт хуримтлагдаад байсан чингэлэгүүдийг татан авч дуусахаар байгаа талаар Шадар сайд танилцууллаа.

Ерөнхий сайдын зүгээс чингэлэг тээврийн татан авалттай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулах зохион байгуулалтыг илүү сайжруулах чиглэлд Шадар сайд болон холбогдох сайд нарт өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дахин үүрэг болголоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.