Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Танилц: Засгийн газрын хуралдаанаар хийсэн шинэ ТОМИЛГОО

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг ажлаас нь чөлөөллөө. Үүнээс гадна Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар, УИХ-ын тамгын газрын дэд дарга Э.Баттулгыг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилсныг мэдээллээ. С.Наранцогтын оронд тус яамны Төсвийн бодлогын газрын дарга н.Ганбатыг томилохоор болсон байна. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилохоор болжээ. Түүний оронд тус яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг дэвшүүлэн томиллоо. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллана. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.