Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гурван хүүхдийн амь аварсан хүү үхэл, амьдралыг заагт байна

20 жилийн өмнө гуравдугаар ангийн тэрсхэн дөрвөн хүүхэд өвөлжөөндөө тоглож байв. Гэвч өвөлжөө дээрээсээ цөмөрч, мод хүүхдүүдийн дээрээс унаад иржээ. Энэ үед 10 настай И.Тэмүүлэн самбаачилж, гурван хүүг түлхээд өөрөө модонд даруулсан аж. Харамсалтай нь, И.Тэмүүлэн хүнд гэмтэл авч, насан туршийн бөөрний эмгэгтэй болжээ. Тэрбээр төдийгөөс өнөөдрийг хүртэл 20 гаруй жил энэ өвчинтэйгээ тэмцэж, амьдралд бууж өгөөгүй нэгэн. Улмаар ээж нь И.Тэмүүлэнд өрөөсөн бөөрөө өгсөн байна. Гэвч түүний шинэ бөөр устаж, дахин асуудал гарчээ. Энэ удаа эмч нар Монголд эмчлэх боломжгүй гэх хариу өгсөн гэдэг. Улмаар БНСУ руу эмчилгээний түүхээ явуулж, мэс засалд орох боломжтой гэсэн нааштай хариу өгчээ. Гэвч түүнд 300 сая вон хэрэгтэй. Гол нь энэ их мөнгийг сар хагасын дотор цуглуулж чадвал тэрбээр амьд үлдэж чадна.  

Ээжээсээ авсан бөөрийг биеийнх эс хүлээж авахгүй байсаар эсрэг биет давамгайлж бөөр нь устжээ. Ээж нь үлдсэн бөөрөө өгье гэсэн ч эмч нар зөвшөөрөөгүй байна. Олон жилийн турш аппаратаар бөөрөө нөхөх ирсэн ч өдгөө түүний бие зүү хатгах судасгүй шахам болжээ.  Аав болон төрсөн дүү нь бөөрөө өгье гэсэн ч И.Тэмүүлэнд таарахгүй. Харин ээжийнх нь төрсөн дүү буюу И.Тэмүүлэнгийн үеэлийн бөөр таарах аж. Гэхдээ дахин эсрэг биет нь давамгайлж, шилжүүлэн суулгасан бөөрийг нь устах магадлал өндөр. Тиймээс түүнд үлдсэн цорын ганц итгэл найдвар бол гадагшаа явж эмчлүүлэх.

Түүний ар гэрийнхэн хүүдээ амьдрал бэлэглэхээр олон жил эрвийх дэрвийхээр хөдөлмөрлөж байна. Тэдэнд хоногийн 24 цаг ч багадаж буй бөгөөд өдөр шөнөгүй зөгий шин ажиллаж буй.  Ар гэрийнхэн нь И.Тэмүүлэнд амьдрал бэлэглэхээр гурван төрлийн  каллиграфийг худалдаанд гаргажээ. Ургийн мод, утга төгөлдөр үг бичсэн каллиграф сонгоод авч болно. Мөн нэр, хүссэн үгээ бичүүлээд авч болох аж. Уг худалдааны орлогыг цэвэр И.Тэмүүлэнгийн эмчилгээний зардалд зарцуулах аж. 300 000 вон цуглуулахад 60 000 хүн 10 мянган төгрөг хандивлахад хангалттай. Тэд бусдаас зүгээр хандив гуйгаагүй. Та 10 мянган төгрөгөөрөө түүний гэрийнхнээс өдрийн хоолондоо бууз, өөр бусад зүйлийг авч болно. Мөн 20, 25, 30 мянган төгрөгөөр каллиграфи зураг авах боломжтой. Уран бүтээлчид энэ хандивын аянд нэгдэж дуу хоолойгоо өргөж эхэлсэн байна. Та ч бас нэгдээрэй.

Хандивын данс Хаан банк: 5057901208 И.Тэмүүлэн 

2
Зөв, гоёЗөв, гоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.