Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаарт 262 гомдол мэдээлэл иржээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 54 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 262 дуудлага хүлээн авчээ.

Тус алба мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд Архангай, Дархан-Уул, Орхон, Увс аймагтай холбогдох өргөдөл, гомдол, мэдээллийн талаар болон Шударга байдлын үнэлгээний статистик мэдээллүүдийг нэгтгэн боловсруулав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.