Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Татварын системийн мэдээллийг өөрчилсөн хүмүүс 143 сая төгрөг хахуульд авчээ

Татварын ерөнхий газрын харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв (ГТСМТТ)-ийн ажилтнуудтай татварын байцаагч нийлж, татварын байгууллагын нууцлал бүхий мэдээллийг задруулан аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт хийж устган, тухайн аж ахуйн нэгж, иргэдээс хахууль авч байж болзошгүй хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд 2021 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр илрүүлэн шалгаж эхэлсэн билээ.

Тус төвийнхөн болон татварынхныг цагдаагийн байгууллагынхан шалгаад НӨАТ-ын хуурамч бичилт хийж, иргэн аж ахуйн нэгжийг залилж, төсөвт төвлөрүүлэх их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг бүлэг хүмүүс байж болзошгүйг тогтоосон юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын улсын байцаагч Ж, ГТСМТТ-ийн мэргэжилтэн Т, У нартай хуйвалдан дээрх гэмт хэргийг үйлдэж, аж ахуйн нэгж, иргэд болон НӨАТ-ын хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн хүмүүсээс 143 сая төгрөгийн хахууль авсныг баримтжуулсан аж. Улмаар дээрх гурван хүнтэй хамт хэд хэдэн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэдийг яллагдагчаар татаж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр үргэлжлүүлэн шалгуулахаар шилжүүлсэн гэнэ.

Бэлтгэсэн Г.Равжаа

3
Савж уналааСавж уналаа
1
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.