Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулс, Тамсагийн хоолойгоор 20,1 см-ээс их, Увсын Малчинд 24 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Ерөөд(Бугант) 11-20 см.

 Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Түргэн, Давст, Ховдын Жаргалант, Завханы Улиастай, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Яруу, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагааннуур, Сэлэнгийн Сүхбаатар, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуурт 6-10 см, тал хээрийн болон говийн нутгийн зарим хэсгээр 1-5 см цастай, бусад нутгаар цасгүй байна. Цасгүй байгаа нь мал ундгүй болох эрсдэлтэй. Хөдөөгийн малчид үүнд хамгийн их санаа зовж буй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.