Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

1 дүгээр сарын 19-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 19 дахь өдөр бөгөөд он дуусахад 346 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 16. Найралт эх одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх,цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  4. Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.00, зарах ханш 38.70, юанийн авах ханш 449.00, зарах ханш 450.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэд “Тэмүүлэнд амьдрал бэлэглэцгээе” хандивын аяны талаар мэдээлнэ.

2. 11.00 цагт “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн нээлт Богд хааны ордон музейд болно.

3. 12.00 цагт МУИС-ийн хичээлийн II байранд ТЦА-наас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” аян өрнүүлнэ. Утас:89114447, 91050555

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1795 онд Нидерландын харьяанд байсан Батавиа аймаг тусгаар тогтнолоо зарлаж Бүгд найрамдах Батавиа улс болов. Ингэснээр Нидерландын нэгдсэн долоон мужийн засаглал нуран унасан юм.
  2. 1817 онд Аргентиний цэргийн жанжин 5,423 цэрэгтэй армийн хамтаар Чили улсыг Перугийн мэдлээс бүрэн чөлөөлжээ.
  3. 1829 онд Германы нэрт зохиолч, философич Йохан Вольфганг фон Гётегийн “Фауст” жүжгийн эхний бүлгийг анх удаа тайзнаа тавив.
  4. 1915 онд хэзээ ч шатахгүй, дахин цэнэглэхгүй гэрлийн чийдэнг Жиоржес Клауд зохион бүтээж, патентаа авав.
  5. 1969 онд жилийн өмнө буюу 1968 онд ЗХУ Чехословакыг эзлэн түрэмгийлж, асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж, өөрийгөө Прага хотын төв талбайд шатаасан Йан Палачыг оршуулах ажиллагаа болов. Түүнийг оршуулах ажиллагааны үеэр олон нийтийг хамарсан томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.
  6. 2017 онд Ираны нийслэл Тегран хотын төв байх 17 давхар өндөр барилга бүрэн нурав. Уг барилгыг 1960 онд барьж ашиглалтад оруулж байсан юм.
  7. 2012 онд Хонг Конг-д төвтэй файл хоорондоо шейрлэх зориулалттай Megaupload цахим хуудсыг Холбооны мөрдөх товчоо шалгаж, албан ёсоор хаажээ.
  8. 1986 онд суурин компьютер олон нийтийн хэрэгцээнд очоод байсан цаг үед компьютерийн анхны вирус гарчээ. Пакистан гаралтай хакерчид энэ вирусыг бий болгож, IBM-ийн компьютерүүдэд тараасан байна.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.